2016-11-15
Эмийн зохистой хэрэглээ
Эм гэж юу вэ?

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.

Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос х...
2016-11-11
НҮДНИЙ ХАНИАДНЫ ТАЛААР...
 Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан сүүлийн үед хүүхдийн тууралттай, суулгалттай, шарлалттай хамшинж, ханиад томуу нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн иргэдийн дунд хэлэгдэж заншсанаар нүдний ханиадаар өвчилсөн гэх дуудлага багагүй ирэх болсон. Иймд иргэдийг хүүхдэд тавих анхаарал халамж, асаргааг сайжруулах, дулаан хувцаслах, малгай ороолт хэрэглэх, маск зүүх, витаминлаг хоол унд хэрэглэх, гарын савандаж угаах, ам, хоолойг зайлж цэвэршүүлэх зэрэг эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна..
1.Нүдний ханиад гэж яг ямар төрлийн ханиадыг хэлж байгаа юм бэ?
-Нүдний ханиад гэж бидн...